Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Рафаэл Надал Дэвис Капт оролцох төлөвлөгөөтэй байна

SPS телевиз
2018 оны 3 сарын 28
SPS
Зураг зураг

Хөлөндөө бэртэл аваад байсан дэлхийн шилдэг теннисчдийн нэг Рафаэл Надал ирэх сард болох Дэвис Капийн дөрөвний нэг шигшээ тоглолтод оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Түүний хувьд 2016 оноос хойш тус тэмцээнд оролцоогүй байгаа юм. Дэвис Капийн дөрөвний нэг шигшээд Испанийн баг Германы багийн эсрэг тоглох хуваарьтай байгаа юм.

Надал өнгөрсөн нэгдүгээр сард зүүн хөлийн булчиндаа бэртэл авч Австралийн нээлттэй тэмцээнийг дундаас нь орхисон билээ.

Испанийн теннисний шигшээ багийн ахлагч Сэржи Бругуера “Түүний бэртэл маш сайн эдгэж байгаа. Одоо эмчилгээнийхээ сүүлийн шатанд явж байна. Дараагийн тэмцээн хүртэл хугацаа байна. Дэвис Кап эхлэх хүртэл түүний бэртэл бүрэн эдгэрэх байх гэж найдаж байна” гэж хэлжээ.

Испанийн баг 4 дүгээр сарын 6 - 8 ны өдрүүдэд Валенсиагийн задгай талбайд Германы багийн эсрэг тоглоно.

Зураг