Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Кэвин Дурант Пүрэв гарагт талбайдаа эргэн ирнэ

SPS телевиз
2018 оны 3 сарын 28
SPS
Зураг зураг

Голден Стэйт Уорриорс багийн дасгалжуулагч Стив Кэрр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр багийн түлхүүр тоглогч Кэвин Дурант орон нутгийн цагаар Пүрэв гарагт Милоуки Баксыг талбайдаа хүлээн авах тоглолтод оролцоно гэж мэдэгджээ.

Дурант баруун хавиргандаа хөнгөн бэртэл авч сүүлийн зургаан тоглолтыг өнжөөд байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр Дурант өнөөдрийн тоглолтод оролцохыг хүссэн ч дасгалжуулагч Стив Кэрр зөвшөөрөөгүй ажээ.

Багийн лидер Стефен Көрри бэртэлтэй байгаа энэ үед Дурант талбай дээр багийнхаа довтолгооны гол цөм байх нь мэдээж. Улирал дуусахад есөн тоглолт үлдээд байгаа энэ үед Уорриорс багийн удирдлага түлхүүр тоглогчдынхоо бэртэл гэмтэлд тун болгоомжтой хандаж байна. Хамгаалалтын ноён нуруу Дрэймонд Грийнийн талбайдаа эргэн ирэх хугацаа тодорхойгүй хэвээр байна.

Зураг