2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
22°

iPhone үйлдвэрлэгч Foxconn компани Belkin, Linksys, Wemo брэндүүдийг худалдаж авлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN

Тайваний электроникийн үйлдвэрлэгч, Apple компанид iPhone гар утсыг нь үйлдвэрлэж өгдөг Foxconn компани дагалдах хэрэгслийн Belkin компанийг $866 саяын бэлэн мөнгөөр худалдаж авах тохиролцоонд хүрчээ.

Belkin компанид өөрийнх нь Belkin брэндээс гадна Linksys, Wemo брэндүүд харьяалагддаг юм.

 

Ингэснээр өөрийн 44 жилийн түүхэнд үргэлж хөшигний ард ажилладаг байсан Foxconn анх удаа шууд хэрэглэгчдэд хүрдэг брэнд бүтээгдэхүүнтэй болж байна.

Калифорнид төвтэй Belkin компанийн үндсэн бизнес нь гар утасны гэр, цэнэглэгч зэрэг гар утас ба компьютерийн дагалдах хэрэгслийн загварыг гаргаж, үйлдвэрлүүлэн борлуулах юм.

Мөн Linksys брэндийг эзэмшиснээр гэрийн зориулалттай сүлжээний роутер, хаб зэрэг төхөөрөмжүүдийн зах зээлд тоглогч болсон байна. Харин Wemo нь гал, ус, утааны мэдрэгчүүд, унтраалга зэрэг гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийн брэнд юм.

Foxconn-ий наймааг АНУ-ын Гадаад Хөрөнгө Оруулалтын хороо шалгаж, баталгаажуулна. Хэрвээ наймаа ногоон гэрлээр гарвал тус компани Nest, Amazon зэрэг гэрийн ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй ширүүн өрсөлдөөнд орохоор болж байна.

 

Эх сурвалж: The Next Web

 

x