Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"ТОСК-ийн дуусгаагүй 1,562 айлын байрыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барих шийдвэр гарлаа"

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн /2018.03.27/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Х.Бадехан, ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар мэдээлэл хийлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Төрийн орон сууцны корпорацид баригдаж байсан, дуусаагүй зарим барилгыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барих шийдвэр гарлаа.  

Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод Буянт-Ухаа хоёрдугаар хороололд баригдаж байгаа 972 айлын орон сууц байгаа. Энэ нь нийтдээ 9 давхар, 18 блок барилга юм.

Мөн Говь-Алтай, Дундговь, Орхон, Хөвсгөл аймагт барилгууд байгаа. Эдгээр барилгууд өмнө нь Хөгжлийн Банкны зээлээр баригдаж байсан. Гэхдээ хугацаандаа дуусаагүй, нэмэлт хөрөнгө шаардлагатай барилгууд юм.

Төрийн орон сууцны корпораци одоохондоо өөрөө Хөгжлийн банкнаас зээл аваад үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс Хөгжлийн банк балансаас баланст шилжүүлээд нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэж байна. 

Ингэснээр энэ барилгууд энэ оны арваннэгдүгээр сард дуусна" гэв.

Ипотекийн зээлийн зарчмын талаар Засгийн Газар эцэслэн шийдээгүй байна
 

ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй "Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар ТОСК-ийн дуусаагүй 1,562 айлын орон сууцыг энэ оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. Тус орон сууцын барилгын ажлыг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлээр үргэлжлүүлэхээр болоод байна. Барилгын ажил дөрөвдүгээр сарын эхээр эхлэх төлөвлөгөөтэй байна.

Улаанбаатар хотод нийт 972 барилгын ажил хийгдэж 60 хувийн гүйцэтгэлтэй бол үлдсэн нь хөдөө орон нутагт 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ипотекийн зээлийн зарчмын талаар Засгийн Газар эцэслэн шийдээгүй байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гүйцэтгэгч компаниуд хэвээрээ үлдэх үү?

- Гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд хэвээрээ байх боломжтой. Өмнө нь ТОСК санхүү, хөрөнгө оруулалтын асуудлын улмаас цаг тухайд нь санхүүжилтийг олгож чаддаггүйн улмаас барилгын явц зогссон байдалтай байсан.

- Тус барилгын ажлууд хэзээнээс хойш зогсонги байдалтай болсон бэ?

-2016 оноос хойш буюу 2 жилийн хугацаанд зогссон байсан. Үүний үндсэн шалтгаан ТОСК зээлийн өр,төлбөр ихтэй, нэмж зээл авах санхүүгийн боломжгүй учир тухайн гүйцэтгэгч компаниудыг санхүүжүүлэх боломжгүй болсон байсан.

- Эдгээр баригдаж буй барилгуудыг ард иргэдэд түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж олгох уу? 

- Засгийн Газар энэ талаар эцэслэж шийдээгүй байна. Барилгын ажил дууссан цагт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад хуваарилалт хийх эсвэл түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах асуудлууд шийдэгдэнэ.