Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жингээ нэмж, цэргийн албанаас зугтсан залууд Өмнөд Солонгосын шүүх шийтгэл оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор богино хугацаанд биеийн жингээ огцом нэмэгдүүлсэн 21 настай залууд Ням гарагт Өмнөд Солонгосын Чонжү хотын шүүх хорих ял оноожээ.

2016 онд тэр цэргийн алба хаагчийн шалгуурт тэнцэхгүй болохын тулд зургаан сарын хугацаанд биеийн жингээ бараг 30 кг-аар нэмэгдүүлсэн байна.

Тухайн оны хоёрдугаар сард ахлах сургууль төгсөхдөө тэр 180 см өндөр, 87 кг жинтэй байсан бол долдугаар сард цэрэг татлага болоход 113.6 кг болоод байжээ.

Ингэснээр түүний BMI (Body Mass Index) үзүүлэлт 36.1 болж, цэргийн алба хаагчийн шалгуурт хүрээгүй байна. Улмаар түүнийг биеийн хүч бага шаарддаг төрийн үйлчилгээний ажилд томилж байжээ.

Сүүлд цагдаа нар түүнийг санаатай жингээ нэмснийг олж мэдсэнээр шүүхэд дуудагдсан байна. Өмнөд Солонгосын хуулиар цэргийн заавал хаах албанаас зугтахын тулд бие эрхтнээ зориуд гэмтээсэн, элдэв аргаар хуурсан иргэн дээд тал нь таван жил шоронд хоригдох ял эдэлдэг ажээ.

 

Эх сурвалж: Korea Times