Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Уолл тавын эсрэг тав бэлтгэлд оролцож эхэлжээ

SPS телевиз
2018 оны 3 сарын 26
SPS
Зураг зураг

Вашингтон Визардс баг Жон Уоллын бэртлээс эргэн ирэх хугацааг албан ёсоор зарлаагүй байгаа билээ. Гэсэн ч багийн лидер Жон Уолл өнгөрсөн Бямба гарагт тавын эсрэг тав бүтэн контакттай бэлтгэлд оролцож эхэлсэн байна. Тавын эсрэг тав бүтэн контакттай бэлтгэл бол бэртлээс эргэн ирэхийн өмнөх үе шатанд тооцогддог билээ.

Улирал дуусч плэйофф дөхөж буй энэ үед Жон Уолл эргэн ирэх нь багт маш чухал юм.

Визардс баг энэ улиралд түүний өнжсөн тоглолтуудад 14 хожиж, 10 хожигдсон бөгөөд одоогийн байдлаар 40 хожил, 32 хожигдолтойгоор дорнод бүсийн зургаа дугаар байранд бичигдэж байна. Тэдний ард долоо, найм дугаар байранд бичигдэж байгаа багууд хожлынхоо тоогоор тун ойролцоо байгаа юм. Тиймээс Визардс баг энэхүү байраа хадгалж үлдэхийн тулд улирлын сүүлийн тоглолтуудад сайн тоглох шаардлагатай.

Зураг