2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B12
УЛААНБААТАР
|
B28
УЛААНБААТАР
11°
|
-2°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
11°
09:00
S32
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
22°

Андроид гар утас хэрэглэгчийн дуудлага, мессэжний мэдээллийг Фэйсбүүк цуглуулж байжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN

Сүүлийн үед Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийн нууцлалтай холбоотой асуудал ид яригдаж байгаа билээ.

Cambridge Analytica компанийг тойрсон дуулианаас үүдэн хүмүүс хувийн мэдээлэлдээ санаа тавих болжээ. Тухайлбал Фэйсбүүкт өгсөн өөрийн бүх мэдээллийг архив хэлбэрээр татаж авах аргыг ашиглан ямар ямар мэдээлэлд нь зөвшөөрөлгүй хандсаныг шалгах болсон байна.

Ингэж шинжилгээ хийсэн зарим хүмүүс өөрийнх нь гар утасны хэзээ дуудлага хийсэн, хэзээ мессэж бичсэн тэмдэглэлийг (log) Фэйсбүүк цуглуулж байсныг илрүүлжээ.

Гэхдээ энэ нь зөвхөн Андроид системтэй гар утаснуудад илэрснийг Ars Technica технологийн сайт мэдээлсэн байна.

Android 4.1 хувилбарыг 2012 онд зах зээлд гарахаас өмнө Фэйсбүүк аппликэшнийг суулгахад Contacts буюу утасны жагсаалтад хандах эрхийг хэрэглэгчээс авахдаа утасны дуудлага, мессэжний тэмдэглэлийг давхар авдаг байжээ.

Мэдээлэлд хандах эрхийг зохицуулдаг Android API сүүлд шинэчлэгдэж, ингэх нь больсон ч хөгжүүлэгчид хуучин API ашиглан дэлгэрэнгүй мэдээлэлд хандсан хэвээр байсан гэнэ. Харин 2017 оны аравдугаар сард Google компани Android API 4.0 хувилбарыг хэрэглээнээс гаргаснаар энэ байдал арилжээ.

iPhone хэрэглэгчдийн хувьд Apple хэзээ ч утасны дуудлагын мэдээлэлд мэдэгдэлгүйгээр халдах эрхийг аппликэшн хөгжүүлэгчдэд өгдөггүй тул санаа зовох зүйл байхгүй гэнэ.

Дээрх дуулиантай холбоотойгоор Фэйсбүүк компани мэдэгдэл гаргаж, Facebook Lite, Messenger аппликэшнүүдийг Android гар утсанд суулгахад утасны дуудлага, мессэжний мэдээллийг авч болдог байсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Мэдэгдэлд дуудлага болон мессэжний дотрох агуулгыг авдаггүй байснаа тайлбарлаад Фэйсбүүкт ингэж өгсөн мэдээллээ хэрхэн устгах, хянах аргыг зааж өгчээ.

 

Эх сурвалж: Quartz

 

x