Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Уэльсийн домог Адам Жонес энэ зун зодог тайлна

SPS телевиз
2018 оны 3 сарын 26
SPS
Зураг зураг

Регбийн спортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэгт зүй ёсоор тооцогддог Уэльсийн Регбийн домогт тамирчин Адам Жонес энэ зун зодог тайлахаар болжээ. Өдгөө 37 настай тэрээр Уэльс, Их Британи, Шотландын Гурван Арсангуудын шигшээ багийн төлөө 100 тоглолтонд оролцоод байгаа юм.

Мөн 18 жилийн мэргэжлийн карьертаа Неэт, Оспрэйс, Кардиффын цэнхэрүүд клубуудэд тоглож байгаад өдгөө Харлэкуйнс клубт хүчин зүтгэж байгаа юм.

Тэрээр шигшээ баг болон клубуудынхээ төлөө олон жил тогтвортой тоглолт үзүүлж, шигшээ багийнхээ нэрийн өмнөөс “Их Дуулгын“ аваргын цомыг гурван удаа хүртэж байсан юм.

Энэ жил зодог тайлах тухайгаа тэрбээр “Миний замнал гайхалтай байлаа. Гайхалтай 18 жил. Одоо харин дуусгах цаг минь болжээ“ гэсэн бөгөөд их спортоо орхиод дасгалжуулагчийн албанд шилжинэ гэдгээ ч мөн дурдаад амжсан юм.

Зураг