Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гайхалтай эмэгтэй: Youtube үзэгч эмэгтэйчүүдийн дунд LG-ийн бичлэг шуугиан тарьж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Youtube сувгийн шилдэг хандалттай бичлэгээр “Сансрын нисгэгч” шалгарлаа.

Жил бүр Youtube  нь шилдэг, хандалт ихтэй сурталчилгааны бичлэгийг шалгаруулдаг уламжлалтай. Шалгаруулалт нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж, энэ удаад Энэтхэг улс дахь LG-ийн салбарын “Сансрын нисгэгч” видео хамгийн хандалт ихтэйгээр шалгарлаа. Энэхүү бичлэг нь Энэтхэг улс дахь LG Electronics-ийн салбар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээгдсэн юм.  104 сая хүн үзэж, Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Youtube-ын хамгийн их үзэгчтэй зар сурталчилгааны бичлэг болсон байна. 

Youtube Ads шилдэг зар сурталчилгааны шалгаруулалт нь Мартын 8-нд зориулан зөвхөн эмэгтэй үзэгчдийн дундаас шалгаруулалт хийсэн байна. Видеоны гол агуулга нь эмэгтэй хүнийг урамшуулж, зоригжуулсан, зорилгодоо хэрхэн хүрэх тухай агуулсан байх ёстой юм.

"Сансрын нисгэгч" видео нь бага насны Энэтхэг охин, хүүхэд насны мөрөөдөл болох оддод хүрснээр өөрийнхөө аавтай уулзана гэж боддог байсан, улмаар мөрөөдлөө биелүүлж буй тухай түүхийг үзүүлдэг юм. Хүүхдийн мөрөөдөл бодит зорилго болж, зорилгоо биелүүлэхийн тулд сансрын нисгэгч болж буй тухай гайхалтай түүхийг харуулжээ. Энэхүү түүх нь маш олон Энэтхэг хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлж, эмэгтэй хүн бүр үр хүүхдийнхээ хувь тавиланг өөрчилж болдог гэдгийг батлан харуулж чаджээ.

“Сансрын нисгэгч” видео нь хүн бүхний мөрөөдөл биелдэг тухай өгүүлж, энэ бүхнийг LG OLED зурагтаар үзэж буйгаар төгсдөг байна. Энэхүү видео нь LG брэнд  хэрэглэгчидтэй илүү ойр болсныг тод томруун харуулж, амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсныг өгүүлсэн юм.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.