Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаж эхэлсэн нь ҮНЭН

Б.Ану
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

У.Хүрэлсүхийн Засгийн газраас  Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох УИХ-ын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьж байсан ч УИХ энэхүү хоригийг хүлээж аваагүй билээ. Тухайн үед Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас уул уурхайн лиценз зарж баяжсан "30 гэр бүл" -ийн нэг гэж байв.

Харин өнөөдрийн "Өнөөдөр" сонинд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж  Хотгор шанагын нүүрсний ордын хувиас БНСУ-ын иргэнд зарсан байж болзошгүй тухай бичжээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг энэ хэрэгтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлсэн нь ҮНЭН гэж холбогдох албаны эх сурвалж баталлаа.