Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ шалгах УИХ-ын ажлын хэсгийг Д.Дамба-Очир ахална

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана.

Гишүүдээр:

  1. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа,
  2. О.Баасанхүү,
  3. Б.Бат-Эрдэнэ,
  4. Б.Жавхлан,
  5. З.Нарантуяа,
  6. Я.Содбаатар,
  7. А.Ундраа нар томилогджээ.

Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг Ажлын хэсэгт Захирамжаар даалгасан байна.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс