Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим мөнгөний хэтэвч “Candy Pay” апликейшныг зах зээлд нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 23
Сурталчилгаа
 

Бидний амьдралд харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэвшил нэвтрэхийн хэрээр өдөр тутамд ашигладаг уламжлалт үйлчилгээний хэв маяг хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн, улам амар хялбар болж байна. 

Дэлхий нийтийн уг чиг хандлагыг Монгол Улсын хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэх үүднээс дэвшилтэт технологид суурилсан хялбар хэрэглээний төгс шийдэл бүхий цахим мөнгөний хэтэвч болох “Candy Pay” апликейшныг Мобиком Корпораци зах зээлд танилцуулж байгаадаа таатай байна. 

 

Ингэснээр Таны гар утасны дугаар зөвхөн дуудлага хийн, мессэж бичих, интернет орчинд аялах хөтөч болоод зогсохгүй мөнгөн шилжүүлэг хийх, хэрэглээний төлбөрөө төлөх, аливаа хямдрал урамшуулалд хамрагдах, мессэж зээл авах, Candy хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг амар хялбараар худалдан авах боломжуудыг нэг дор бүрдүүлсэн Таны цахим хэтэвч болох боломжтой боллоо.

Candy Pay-д нэгдсэнээр та дараах давуу талуудыг ашиглах боломжтой:

Шилжүүлэг - Candy-гээ банкны данстайгаа холбож бэлэн мөнгө болгох эсвэл бэлэн мөнгөө candy болгох боломжтой.

Хэрэглээний төлбөрөө төлөх - Та mytog.mn-ээр цахилгааны төлбөрөө candy-гээрээ төлөх, усны картаа Candy Pay-тэйгээ холбон цэнэглэх, Мобикомын төлбөрөө төлөх, бусад бүтээгдэхүүн үйлчилгээг амар хялбараар худалдан авах боломжтой. 

Мессэж зээл -Таны Мобикомын дугаараа ашигласан хугацаа болон төлбөр төлсөн түүхээс хамаарч ямар ч БАРЬЦАА ТӨЛБӨРГҮЙ зээл авах боломжтой. 

Candy шилжүүлэг -Candy-гийн цахим данс хоорондын шилжүүлгийн үйлчилгээг тухайн хүнийхээ байршил, фэйсбүүк хаяг эсвэл гар утасны дугаараар нь шилжүүлэх боломжтой. 

 

“Candy Pay” апликейшны QR кодыг ашиглан Мобикомын хэрэглэгчид хүнс, гоо сайхан, эмнэлэг, кино үзвэр, шатахуун, галт тэрэг, такси гээд бүх төрлийн үйлчилгээний төлбөр тооцоогоо нэг дор хамгийн хялбараар төлөх боломжтой гэдгээрээ онцлогтой.  

Хэрэглэгч Та санхүүгийн харилцаагаа Candy Pay-ээр шийдсэнээр аливаа үйлчилгээнд дугаарлаж цаг заваа гарздахгүй, шилжүүлгийн өндөр шимтгэл төлөхгүй, мөн өөрт шаардлагатай үйлчилгээгээ аваад нэмэлт урамшууллуудыг бэлгэнд авна.

Candy Pay апликейшн татах:

 

Шинэ апликейшныг татаж, бүртгэлээрээ нэвтэрч зочилсон хэрэглэгч бүрд Candy-Хүрд эргүүлэх нэг эрхийг бэлэглэх бөгөөд уг эрхээ ашиглан УХААЛАГ утасны эзэн болох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.candy.mn сайт болон 1800-1199 дугаараас лавлана уу.

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

 

         

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.