Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хатгааны эсрэг вакциныг хийж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой хатгааны эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил үргэлжилж байна.

Вакциныг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм.

Энэ сарын 19-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд 2 сартай 1,330 орчим хүүхдийг хатгааны эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулжээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар