Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд хуучин хайрга бэлтгэх газрыг зочид буудал болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ашиглагдахаа больж, хаягдсан хайрганы карьерийн 80 метр гүн нүхийг тансаг зочид буудал болгох барилгын төсөл дуусах дөхөөд байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.

Шанхай хотын гадна байх уг буудлын 18 давхрын 16 нь газрын түвшнээс доош байрлах бол хамгийн доод талын 2 давхар нь карьерын ёроолд тогтсон нуурын усан дотор байх гэнэ.

Тавдугаар сарын сүүлээр нээгдэх Sheshan Shimao зочид буудал нь 336 өрөөтэй, усан дотор байрлах ресторантай юм. Зураг төслийг нь Британий Atkins компани гаргаж, угсралтыг Хятадын барилгын компаниуд гүйцэтгэж байна.

Нэг тэрбум юаний өртөгтэй барилгын ажил 2012 онд анх шаваа тавьсан ч 2013 оны сүүлээр л ажил нь эхэлсэн гэнэ. Мөн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ажил нь саатжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадад этгээд хачин загвар хийцтэй барилгууд олноор баригдах болсон. Гэвч 2016 онд засгийн газар нь хууль гаргаж, онцгой хачин загвар, хэлбэртэй барилгуудыг хориглох болсноор ийм өрсөлдөөн өндөрлөсөн юм.

 

Эх сурвалж: The Guardian