Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Шүүхийн шийдвэр танилцуулахаар Бөхийн өргөөний хаалгыг эвдэж орлоо

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан болон цагдаагийн алба хаагчид өнөөдөр Бөхийн өргөөний хаалгыг эвдэж оржээ.

Ямар шалтгаанаар ингэж хүч түрэн орох болсон талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан шийдвэр танилцуулахаар Бөхийн өргөөнд очиход маргаан гарсан учраас манайд дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажилласан" гэсэн тайлбар өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин энэ үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “2014 онд Их хурлыг хийх гэсэн хүчингүй болгосон, 2018 онд өнөөдөр хийх гэсэн ч одоо ийм байдалтай байна. Үүнд ямар сонирхол байна гэхээр хэдхэн хүн Чинбат гэдэг хүнээ хууль бус хурлаар сонгосон.  

Монголын хуралд орох ёстой бөхчүүдийн ердөө хорь гучхан хувь нь л тэр хуралд оролцсон. Тийм хурал нэртэй юмаар хуйвалдаж нэг хүн сонгочихоод тэрэндээ тамга тэмдэг аваад өг гэж шүүхэд гомдол гаргасан. Одоогоор шүүх арай ч тамга тэмдэг ирж булааж аваагүй байна.

Бидний хурлыг хуралдуулж болохгүй гэсэн шийдвэр гаргасан юм шиг байна. Гэхдээ бид хурлаа хийнэ. Бөхчүүдийн  90 хувь нь хурлаа хийхийг хүсэж мандатаа авч байна.

Одоо ингээд л хурлаа хийчихээд бид ажлаа өгөх гэж байна. Гэтэл эргээд суудалдаа суух гэж байна гэж айгаад байгаа юм уу гэмээр. Бөхчүүдэд бид “Хэнийг нэр дэвшүүлнэ үү өөрсдөө тэргүүнээ сонгож аваарай. Одоо бид ажлаа өгье” гэсэн. 

Бөхчүүдийн эрхийг хамгаалахгүй турхирч байна гээд байгаа. Гэтэл дээд зэргээр хамгаалж байгаа” гэв.

ФОТО:

ВИДЕО: /Эх сурвалж: TV5 телевиз/

ВИДЕО 1:

https://www.facebook.com/TV5Mongolia/videos/1592405770806943/

ВИДЕО 2: 

https://www.facebook.com/TV5Mongolia/videos/1592413530806167/

 ВИДЕО 3:

https://www.facebook.com/TV5Mongolia/videos/1592417234139130/