Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Эрдэнэс Тавантолгой IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой

ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр “Дойче” банкны Ази-Номхон далайн орнуудын харилцааны менежер Хайнз-Гүэнтэр Бокенхеймэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Д.Сумъяабазар Нью- Йорк хотноо хүлээн авч уулзсанд талархаад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг IPO гаргахад “Дойче” банк хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар дуулгав.

Мөн УУХҮ-ийн сайд өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Уул уурхай, эрчим хүч хариуцсан Ерөнхий захирал Нандита Паршад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр говийн аймгуудад усны асуудлыг шийдвэрлэхэд болон Алт-2 хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр санал солилцлоо. ЕСБХБ-ны төлөөлөгчдийн зүгээс эдгээр саналуудад нааштай хандаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.


Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам