Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдлын бодит өртөлтийг судалсан СУДЛААЧДЫН ШУУД ЯРИЛЦЛАГА

Б.Ану
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хүүхдүүд үхлийн аюулт pm2.5 -ын хүлцэх хэмжээнээс 161 ДАХИН БОХИР агаараар амьсгалж байна судалгааны тайлангаас онцлох хэсгүүдийг iKon.mn уншигчид та бүхэндээ тоймлон хүргэсэн билээ. 

Монголд анх удаа хүүхдүүд агаарын бохирдолд хэрхэн өртөж байгааг шинжлэх ухааны үндэстэйгээр бодитойгоор нь судалсан энэхүү судалгааны ажлын талаар Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лабораторийн ерөнхий менежер Б.Алтангэрэл, АУ-ны доктор Д.Нарансүх нар iKon.mn сайтаар ШУУД ярилцлага хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/810994379086132/

Тэд Улаанбаатар хотод амьдардаг 0-14 насны 406,572 хүүхдийг төлөөлүүлэн Баянзүрх дүүргийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны 9-12 насны сургуульд сурдаг 100 хүүхдийг зориудаар сонгож агаарын бохирдолд ГЭРТЭЭ, СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ, ГУДАМЖ ТАЛБАЙД хэрхэн өртөж байгааг АНХ УДАА судалсан судалгааны дүнг тоймлон танилцуулна. 

Энэхүү судалгаагаар таны хүүхэд Улаанбаатар хотын аль ч хэсэгт амьдарсан агаарын бохирдолд гүн өртөж байгааг нотолсон юм. 

Мөн тус судалгааны баг Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтэй холбоотойгоор бохир үнэрийн тархалтын судалгааг хийх санаачлага гаргаад байна. Энэ нь одоогоор Засгийн газраас хийхээр төлөвлөөд байгаа нийслэлчүүдийн бохир лагийн үнэрийг дарах ажлыг хэмжих үзүүлэлт болох ёстой талаар тэд танилцуулж байна. 

iKonNews Фэйсбүүк хуудас болон iKon.mn сайтаар хүлээн авч үзнэ үү.