Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хагас хамгаалагч Арсеналыг орхиход ойрхон байна

SPS телевиз
2018 оны 3 сарын 22
SPS
Зураг зураг

Арсенал багийн менежер Арсен Венгер өнгөрсөн зун Англи хагас хамгаалагч Жек Уилширт багаа орхиж явах зөвшөөрөл өгсөн ажээ. 2018 оны зун гэрээ нь дуусах Жек Уилшир энэ улирал Арсенал багтайгаа эргэн нэгдэж 31 тоглолтонд оролцсон юм. 26 настай хамгаалагч өнгөрсөн улирал Борнмутад зээлээр тоглосон билээ.

Жек Уилшир “Өнгөрсөн зун солилцооны цонх хаагдахад гурав, дөрвөн долоо хоног үлдээд байхад тэр надад багаас явах зөвшөөрөл өгсөн. Би тэр үед тийм ч сайн формтой байгаагүй. Бас надад тийм ч сайн гэрээний санал ирээгүй. Тиймээс багтайгаа үлдэж, формондоо орохыг хүссэн.

Бид нэг нэгнээ таньдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс санаа зовох зүйлгүй шулуухан ярилцаж чадсан. Бүгдээрээ л мэдэж байсан шүү дээ. Миний гэрээ дуусахад нэг жил үлдсэн. Бас өөр багт зээлээр тоглож байгаад ирсэн. Бэртэл гэмтэлтэй байсан учраас түүний ирээдүйн төлөвлөгөөнд би багтаагүй нь мэдээж. Гэрээг маань сунгахгүй гэж хэлэхэд сэтгэл дундуур байсан ч шударгаар хэлсэнд нь баяртай байгаа” гэжээ.

Энэ улиралд бэртэл гэмтлээс хол байж чадсан түүний хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө Нидерланд, Италийн шигшээ багуудын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод Англи улсаа төлөөлөн оролцох боломжтой болоод байгаа юм.

Зураг