Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ариунжолоо: С.Баярцогтыг алдаагаа засчихвал Монголчууд бид уучилна

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарийн прокуророос ирсэн албан ёсны хариуг "Нэг цонх" клубийн залуучууд танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/810904669095103/

Нэг-цонх клубийн гишүүн П.Ариунжолоо "Монгол Улсын Засгийн газар Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй гэрээ гэж сүүлийн 10 жилд үзэж байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

С.Баярцогт нь буруугүйгээ батлах гэж тайлбар тодруулга хийсэн байгаа. 

Тэр хүнийг буруутайг нотлох ямар шаардлага байгаа юм бэ. Тиймээс манай клубийн зүгээс уриалга гаргах гэсэн юм.

С.Баярцогтыг буруугүй гэдгээ нотлох биш алдаагаа засах боломжийг олгоё. Алдаагаа засчихвал Монголчууд бид уучилна" гэв.

БНХАУ-ын иргэн "А"-н С компаниас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй компанийн дансаар дамжуулан С.Баярцогтын хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон
 
Гэрэл зургийг mpa.mn

Нэг-Цонх клубийн гишүүн П.Анар "Швейцарийн шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулья. 2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн "А"-н "С" компанийн дансанд нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн.

Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн "А"-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан. 

БНХАУ-ын иргэн "А" нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Швейцар улсын дээд шүүх хуралдаж мөнгө угаасан гэж үзэн 7 жилээр, авлигал өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар дансуудыг царцаах шийдвэр гаргасан. Давж заалдсан гомдол нь үндэслэлгүй гэж үзжээ.

БНХАУ-ын иргэн А-н С компанийн дансанд 2008 оны тавдугаар сард 10 сая ам.доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам.долларын орлогын гүйлгээ хийгдсэн.

Энэхүү хоёр орлогын гүйлгээнд эх үүсвэрийн тайлбар хүсэхэд Банканд өгсөн тайлбартаа төмрийн хүдрийн худалдаанаас олсон мөнгө гэж тайлбарсан. 

Шүүхэд өгсөн тайлбартаа "D" компанийн хувьцааг "E" компанид зарсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай гэж үзжээ.

БНХАУ-ын иргэн А-н данснаас 2008 ны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын "Legend Plus Capital Limited" компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн.

БНХАУ-ын иргэн "А"-н С компаниас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй компанийн дансаар дамжуулан С.Баярцогтын хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон.

С.Баярцогт нь тухайн үед Монгол Улсын Сангийн яамны сайд байсан бөгөөд сайд байх хугацаандаа Рио Тинто компанитай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

2011 онд Рио Тинто компани нь Африкийн Гвиней улсын төр засагт авлигал өгсан хэргээр шалгагдаж буруутай нь тогтоогдсон.

Монгол Улс Рио Тинтотой хийсэн гэрээ нь харилцан ашиггүй байх үндэслэлтэй гэж Швейцарийн дээд шүүх үзэж байна.

Энэхүү үйлдлүүд нь мөнгө угаалт, авлигын гэмт хэрэгт тооцогдоно" гэв.