Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Санал хураалтыг эсэргүүцэж Косовогийн парламентын танхимд нулимс асгаруулагч хий цацжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Маргаан дагуулсан асуудлаар санал хураалт явуулахгүйн тулд Косово улсын сөрөг хүчнийхэн парламентын танхимд нулимс асгаруулагч хий цацсан явдал өчигдөр болжээ.

Тус улсын парламент өчигдөр хөрш Монтенегро улстай байгуулах хилийн гэрээг хэлэлцэж байсан юм. Уг гэрээг баталж чадвал Косовогийн иргэд Европын Холбооны улсуудад чөлөөтэй зорчих боломж нээгдэх байв.

Гэтэл тус улсын Тусгаар Тогтнолын Хөдөлгөөн нэртэй сөрөг хүчнийхэн уг гэрээгээр 77 км.кв газар нутгаа алдах гэж байна гэж үзэж байгаа тул санал хураалтыг тасалдуулахын тулд парламентын танхимд хий цацжээ.

Парламент сүүлд гишүүдээ дахин цуглуулж асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.

Косово улсын хувьд энэ явдал анхных биш. Дээрх хүчнийхэн мөн ижил асуудлаар санал хураалт явуулахыг тасалдуулахын тулд 2015, 2016 онуудад нулимс асгаруулагч хий хэрэглэж байжээ.

 
 
 

 

Эх сурвалж: Quartz