Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын багц хуулийн төсөл нь Хөрөнгийн зах зээлийг дэмжих бус боомилох гэж байгааг "Махони Лиотта" сануулав

Б.Ану
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2018 онд Татварын 3 хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Сангийн Яам сайтаараа татварын багц хуулиудад иргэдээс нээлттэй санал авч байгаа юм. 

Иргэд, аж ахуйн нэгжүүдээс авч байгаа саналуудаас Махони Лиотта компаниас ирүүлсэн саналыг бид бүрэн эхээр нь хүргэж байна.   

Махони Лиотта нь 1997 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн хуулийн фирм юм. Анх УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байгуулалцаж байсан энэхүү хуулийн фирм нь Монгол Улс болон гадны олон улсуудтай холбогдох олон маргаанд ажиллаж байсан туршлагатай.  Одоо ч тэдний дуулиан дагуулж буй нэг хэрэг нь Эрдэнэт Үйлдвэр, Стандарт Банкны маргаан юм. Стандарт Банк өөрийн гаргасан зээлээ эргүүлэн олж авч авах тал дээр Махони Лиотта хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. 

Тэгвэл Махони Лиотта хуулийн фирм нь олон улс дамнан ажилладаг энэхүү туршлага дээрээ үндэслэн шинэчлэгдэхээр яригдаж буй татварын багц хуульд саналаа өгөхдөө нэлээд шүүмжлэлтэй хандсан байна. Тэд одоогийн төсөл батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн үргээх хууль болохыг сануулжээ. 

Тэдний Сангийн сайдад хаягласан саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.