Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Бид танай сонгуульд нөлөөлж чадаагүй, харин цаг уурт тань нөлөөлж чадлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ өдрүүдэд Японд ажлын айлчлал хийж байгаа юм.

Өчигдөр Токио хотод цас орсон бөгөөд уулзалтын үеэр Японы гадаад хэргийн сайд Таро Коно “Ноён Лавров, та Токиод цас дагуулж ирлээ” хэмээн хошигножээ.

Харин Лавров тэр даруй хариуг нь барьж “Бид нэгэнт танай сонгуульд нөлөөлж чадаагүй болохоор цаг агаарт тань нөлөөлөхөөр шийдсэн юм” гэж хэлсэн байна.

Лавровын хэлсэн үг Орос, Японы албаныхныг ихээр инээлгэж, хөгжөөсөн тухай ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Ингэж хэлснийхээ дараа Лавров гар утасныхаа камераар хавар цагийн ховор үзэгдэл болох Токиогийн цасны зургийг цонхны цаанаас буулгасан гэнэ.

Өчигдөр бас Сергей Лавровын төрсөн өдөр байсан тул Японы гадаад хэргийн сайд түүнд хөлбөмбөгийн бөмбөгний дүрстэй бялуу бэлэглэсэн нь энэ зун ОХУ-д болох ДАШТ-ийг билэгджээ.

 

Эх сурвалж: Russia Today