Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн үүсгэн байгуулагч биткоиныг дэлхий дээр үлдэх цорын ганц валют болно гэлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Твиттер сүлжээг үүсгэн байгуулагч Жэк Дорси “The Times of London” сонинд өгсөн ярилцлагадаа биткоиныг эцэстээ дэлхийн цорын ганц валют болно гэж хэлжээ.

“Эцэстээ дэлхий нийт, интернэт нэгдсэн ганц валюттай болно. Энэ нь биткоин байна гэдэгт би хувьдаа итгэдэг” гэж Дорси ярьсан байна.

Түүний үзэж байгаагаар арван жил орчмын дараа энэ нь батлагдах гэнэ.

Дорси одоо төлбөр тооцооны Square компанийг удирддаг юм.

Тэр өмнө нь Square компанийн дөрөвдүгээр улирлын тайланг танилцуулахдаа крипто валют нь илүү олон хүнд санхүүгийн системд хандах боломж олгоно гэж үздэгээ ярьж байв.

Өнгөрсөн оны сүүлээр Square компани хэрэглэгчийнхээ мобайл аппликэшнд крипто валютын арилжаа хийх боломжийг нэмнэ гэдгээ зарласан юм.

Дорси “Одоохондоо крипто валют нь удаан, зардал өндөртэй байна. Гэхдээ олон хүн хэрэглэх тусам эдгээр асуудлууд шийдэгдэнэ. Шинэ технологиуд гарч ирснээр улам бүр сайжирч байгаа” гэж биткоины ирээдүйн талаар ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider