Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наръяа: Багцын шинжилгээ оношлогоо хийх нь эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмэр гэж үздэг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 7 сарын 24
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Сонгдо эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяатай ярилцлаа.

-Сонгдо эмнэлэг багцын шинжилгээ, оношлогоог хийж эхлэсэн анхны эмнэлэг гэдэг? 

-Сонгдо эмнэлэг нь урьдчилан сэргийлэх багц оношлогоо буюу цогцоор нь оношлох оношлогоог монголдоо анх удаа бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн. Энэ төрлийн үйлчилгээг 2007 оны 12 сарын 14-нөөс хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай эмнэлгийн багц оношлогоогоор 60-аад мянган хүн үйлчлүүлсэн.

Бид Тайланд, Солонгос, Сингапур, Япон зэрэг улсын эмнэлгүүд багцын шинжилгээг хэрхэн явуулж буй туршлагыг судлаж, эмч мэргэжилтнүүдээ энэ чиглэлийн сургалтанд хамруулдаг. Тэр утгаараа багцын шинжилгээ, оношлогооныхоо үйл ажиллагааг жилээс жилд өөрчлөн сайжруулж үйлчлүүлэгчиддээ бусдаас илүү чанартай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ирсэн.

Бид анх багцын оношлогоог 3-4 төрлийн багц шинжилгээний хүрээнд хийдэг байсан бол одоо өнгөрсөн хугацаанд эмчлүүлж, үйлчлүүлсэн хүмүүсийнхээ өвчлөл, монголчуудын өвчлөл ямар чиглэл рүүгээ илүү давамгай байна гэдгийг судалсны үндсэн дээр багцийнхаа төрлүүдийг нэмж өөрчилж байна. Манай багцын оношлогоонд хамрагдсан хувь хүмүүст үйлчилгээ авах эрх нь ч давамгай байдаг. 

-Багцын шинжилгээ, оношлогоо хийлгэхийн давуу тал юу вэ?  

-Урьдчилан сэргийлэх багц оношлогоо гэдэг нь тухайн хувь хүний биеийн байдлыг үйл ажиллагааных нь хувьд, тухайн эрхтнийг бүтцийнх нь хувьд шинжилж гаргаад дүгнэлт өгөхийг хэлж байгаа юм. Ямарваа өвчнийг эрт оношлоно гэдэг бол зардал багатай, эмчилгээний үр дүн сайтай, хувь хүндээ хөдөлмөрийн чадвар алдалт байхгүй, эрүүл урт удаан хугацаанд амьдрах үндэслэлийг нь тавьж өгч буй хэрэг юм.

Өвчлөлийн оношлогоог зовиур илэрсэн буюу хожуу хийх тусам хавсарсан олон өөрчлөлтүүд илүү их гарч ирдэг. Хавсарсан өөрчлөлтүүд их гарах тусам уух эм, эмчилгээний хугацаа, эмнэлэгт хандах, давтан үзүүлэх тоо, хэвтэн эмчлүүлэх нь ихэсдэг. Тэгэхээр багцын шинжилгээ, оношлогоонд орсноор өвчлөлтэй бол түүнийг нь эрт оношлож, эрт илрүүлж энгийн эмчилгээгээр засаад явах боломж олгож байгаа юм.

Урьдчилан сэргийлэх гэдэг нь амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнүүдээс бид сэргийлж чадна гэсэн үг. Хэдийгээр багцын шинжилгээ оношлогоо гэдэг нь тодорхой хэмжээгээр мөнгөөр үнэлгээ дүгнэлт гаргаж өгч байгаа үйлчилгээ ч хувь хүмүүсийг өвчлөлөө эрт барьж авч, цааш нь даамжруулалгүй, хүндрэхээс сэргийлэхэд нь туслаж буй бидний зүгээс эрүүл мэндийн салбарт хийж буй, иргэдэд оруулж буй том хувь нэмэр юм. 

- Сонгдо эмнэлгийн багцын шинжилгээ, оношлогооны онцлог гэвэл? 

-Сонгдо эмнэлэг нь одоогоор нийт 14 терлийн багц шинжилгээ хийж байгаа.  Багцын шинжилгээ хийлгэхэд төрлөөсөө хамаараад 1-4 цаг зарцуулдаг. Үүнээс гадна багц бурт нэмэлтээр олон янзын туслах шинжилгээ үнэгүй  хийгддэг.  Энэ  нь  хувь хуний эруул мэндийн дүгнэлтийг багцлан гаргахад чухал ач холбогдолтой байдаг. Урьдчилан сэргийлэх узлэгийг жил бүр зайлшгүй хийх естой шинжилгээнүүд болох хэвлийн эхо, зүрхний бичлэг, цусан дахь сахар ,еех тос , элэгний уйл ажиллагаа, уушигны зураг, шээсний шинжилгээ, нудний даралт  шалгах, умайн хүзүү, эмэгтэйчүүд, болон түрүү булчирхайн эхо шинжилгээнүүд багтдаг.

Ходоод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг 3 жил тутамд хийлгэх, гэр бүлийн хавдрын асуумжтай бол хэвлийн  хендийн эрхтний нарын шинжилгээ, хавдрын шинжилгээг тодорхой давтамжтайгаар  хийлгэх хэрэгтэй. Энэ бүгд тухайн хүний наснаас хамаарах нь ч бий. Нас ахих тусам нарын шинжилгээнүүдийг тодорхой давтамжтайгаар хийлгэх нь зүйтэй. Нэг талаар бид хувийн эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр хүн ардынхаа эрүүл мэндиин төлөө хариуцлага хүлээж байгаа.

 

Эх сурвалж: Үндэстний тойм

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.