Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ү.Хүрэлбаатар: Гуравдугаар сарын 24-ний өдөр зарлаад байгаа МҮБХ-ны Их хурал хууль бус

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны хууль бус их хурлын тухай шинэ удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

МҮБХолбоо Цэцдийн Зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар “Цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийх шаардлага ирлээ. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 101 дүгээр шийдвэрт “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх” тухай заасан байдаг. Р.Нямдорж өөрийгөө “Би МҮБХ-ны тэргүүн мөн болохыг тогтоолгоно” гэж олон жилийн өмнө шүүхэд хандсан нь явсаар байгаад одоо хүртэл шүүхийн шийдвэрээр тогтоогдохгүй байна.

2003 оны 7 дугаар сарын 1-нд 403 тоот тогтоол дээр дээд шүүхийн шийдвэрээр  МҮБХолбооны тэргүүнийг ээлжит бус  их хурлаа зарлаж хуралдуулан сонгох тухай байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шат шатны шийдвэрийн дагуу МҮБХ-ны ээлжит бус Их хурал хуралдаж тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь тэр үедээ дуусчихсан Р.Нямдорж одоо хүртэл тамга тэмдгээ өгөхгүй ашиглаж шүүхийн шийдвэрийн үйл ажиллагааг удаашруулсаар байгаад өдийг хүрлээ.  Үүнтэй холбоотойгоор шүүхийн шйдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүчийн шийдвэр гарч энэ ажиллагаа явагдаж байна. Харин энэ шийдвэр явагдаж байгаа үед давхцаж  хурал зарлах нь өөрөө хууль бус юм.

Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Р.Нямдоржийн хэрэглээд байгаа тамга тэмдгийг ашиглахгүй байх тухай өөрт нь даалгасан захирамж гарсан байгаа. 

Сүүлд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн захирамж гарсан. Энэ захирамжаар 3 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий хүмүүсийн зарлаад байгаа хурлыг хуралдуулахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан.  

МҮБХ-ны их хурлыг хориглосон, захирамж гараад байхад  олон нийтийг төөрөгдүүлж албан бусаар хурал хийх гэж байгаа нь хууль бус гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Өнөөдөр МҮБХ-ны  шүүхийн шийдвэрийн дагуу хурлаар сонгогдсон Л.Чинбат гэдэг нэг л тэргүүнтэй. Тэр хурлаар зүй ёсоор сонгогдсон Цэцдийн зөвлөл, хяналтын зөвлөл хүчин төгөлдөр байгаа.

Бид өмнө нь олон жил ажилласан учраас Р.Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа учраас л өнөөдрийг хүртэл тамга тэмдгээ авч чадахгүй хүлээж байтал одоо хурал зарлаад дахин асуудлыг хүндрүүлж байна” гэв.

Албан ёсны биш хурал дээр очиж битгий цаг зав аа гарздаасай гэж нийт бөхчүүдээсээ хүсэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймгийн  Бөхийн Холбооны тэргүүн Н.Хүдэрбаатар “3 дугаар сарын 24-нд хурал болохгүй. Шүүхийн шийдвэр гарчихсан байхад л энэ хүн  яагаад Монголын Дээд  Шүүхээс илүү том толгойтой байна вэ гэдгийг ярих цаг нь болсон. Албан ёсны биш хурал дээр очиж битгий цаг зав аа гарздаасай гэж нийт бөхчүүдээсээ хүсэж байна” гэлээ.  

МҮБХолбоо Цэцдийн Зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав.

 
Гэрэл зургийг mpa.mn

- МҮБХ нь нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан гэдэг. Гэтэл бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байна уу? Сая гэхэд  дөрвөн бөхийн эрхийг  хоёр жилээр хассан нь ямар хуулийн заалт  юм бэ?

МҮБХолбоо Цэцдийн Зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар: Бөхийн допинг хэрэглэж байгаа нь буруу гэдэг байр сууринд бид байгаа. Гэлээ ч хүний нэр төр эрх ашигтай холбоотой зүйлийг хуулийн дагуу хэрэглэх ёстой. МҮБХ өөрөө бие даагаад  допингийн  асуудлыг шалгаж байгаагүй. Гэтэл яг хурал зарлаж энэ үетэйгээ давхцуулаад  допингийн асуудлыг гаргаж ирээд олон бөхчүүдийг дарамталж хуралд оролцохыг шаардаж байгаа нь буруу гэж бид үзэж байгаа.

- Тэгвэл тэр дөрвөн бөх хууль бусаар эрхээ хасуулсан хэрэг үү?

 - 2011 онд дээд шүүхийн шийдвэрэээр яг одоогийн хуралдах гэж байгаа тэдгээр тэргүүлэгчид, Цэцдийн зөвлөл бол хүчингүй болсон. Тиймд хүчингүй байгаа хугацаандаа гаргасан шийдвэрүүд нь ч гэсэн хүчингүй гэсэн үг.

- Одоо гуравдугаар сарын 24-ний өдөр нь Л.Чинбатыг дахин МҮБХ-ны тэргүүнээр сонгож болохгүй хэрэг үү?

-2017 онд шат шатны шүүхийн шийдвэрээр бид хурлаа хийгээд бид тэргүүнээ сонгочихсон. Одоо жил ч болоогүй байна. Тэр үед бүх хүмүүст бүгдэд нь урилга өгөөд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар албадаж хуралдуулаад тэндээс гарсан ажлын хэсэг нь  их хурлаа хуралдуулсан боловч өөрсдөө ирээгүй. Харин одоогийн хурал нь хууль бус. Хууль бус хурал дээрээ бид очих нь зүй бус  хэрэг.