Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг олдохгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Cambridge Analytica компанид хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг задруулсан хэрэгтэй холбоотойгоор Фэйсбүүк компанийн хувьцааны үнэ сүүлийн хоёр өдөр 12 хувиар унаад байна.

Их Британид төвтэй тус компани АНУ-ын 50 сая орчим хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг эздэд нь мэдэгдэлгүйгээр олж авснаа 2016 онд Трампын сонгуулийн сурталчилгаанд ашигласан болох нь саяхан илэрсэн юм.

Фэйсбүүк энэхүү асуудлыг хоёр жил орчмын хугацаанд мэдэж байсан нь тодорхой болсон. Уг дуулиантай холбоотойгоор АНУ болон Их Британий хуулийнхан Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийг өөрийн биеэр мэдээлэл өгөхийг шаардаад байна.

Гэвч тэр сүүлийн хэдэн өдрийн турш ямар ч мэдэгдэл хийлгүй таг чиг байгаа нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа юм. Зукербергийг хаана байгааг хэн ч хэлж чадахгүй байна.

Тэрээр Фэйсбүүк хуудсандаа хамгийн сүүлд гуравдугаар сарын 2-нд нэгэн мэдээлэл нийтэлсэн нь эхнэрийнхээ хамт хоол хийсэн тухай байжээ.

Мөн Фэйсбүүкийн хоёрдугаар хүн Шэрил Сандберг сураг чимээгүй байна.

Фэйсбүүк компаниас тэдний хаана юу хийж байгаа талаар мэдээлэл хүсэхэд “Марк, Шэрил болон тэдний баг бүх баримтыг нягтлан шалгаж, ямар арга хэмжээ авахаа хэлэлцэн өдөр шөнөгүй ажиллаж байна” гэсэн хариу өгчээ.

 

Эх сурвалж: Quartz