Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Байр худалдан авахдаа үүнийг анзаарсан ч болоосой

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Дурлал. Айдас. Тогтворгүй зан. Толгойны өвчин. Байр худалдан авах үйл явцад энэ бүх сэтгэлийн хөдлөлүүд илэрнэ. Амьдарлын бусад үйл явдал шиг танд энэ явдал тохиолдохоос нааш та юуг ч бүрэн дүүрэн ойлгохгүй.

Анх удаа байр худалдан авч буй уншигчиддаа туслахын тулд дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн компани болох RE/MAX компанийн маркетингийн албатай хамтран дэлхий даяар RE/MAX-аар үйлчлүүлж буй хэдэн сая үйлчлүүлэгчдээс авсан судалгааны дагуу  хамгийн чухал нь өмнө нь энэхүү амьдарлын нэгэн хэсгийг туулсан үйлчлүүлэгчдээс үншигчдадаа энэхүү зөвлөлгөө мэдээллийг хүргэж байна.

Анх удаа байр авч байгаа худалдан авагч нар нь мэргэжлийн агентад хандсанаар доорх эрсдэлээс бүрэн сэргийлж чадах юм.

ТӨГС МЭТ ХАРАГДАВЧ, АСУУДАЛ БАЙЖ Л ТААРНА

 

Жерси хотод шинээр засварласан байрыг анхны худалдан авалтаар авсан Николийн хэлснээр түүнийг худалдан авсан байр төгс мэт л харагдаж байжээ. Юу болсон юм бол?

Байрны үзлэгийн үеэр жагсаалт дүүрэн асуудал гарчээ. “Мэргэжилтний хэлснээр шалыг будахдаа цэвэрлэгээ хийлгүй будсанаас болж шалан дээр байсан хог тэр чигээрээ шалтай наалдсан. Зарим цонхны чигжээс нь байхгүй бөгөөд хамгийн муу нь байрны доор хуучирсан газрын тосны агуулах сав байсан  юм.” Гэж Николь хэлжээ.

Гайхширсан худалдан авагч үүнийг ашиглан байрны үнийг бууруулах хэлэлцээндээ орсон юм. Тэрээр байрны үзлэг хийхгүй орхих гэж байсандаа баярлаж, худалдан авагч бүрийг худалдан авах гэж буй байраа заавал мэргэжилтний хамт үзэж маш сайн шалгах хэрэгтэй гэжээ.

Хэн ч байраа худалдан авсны дараа өмнө нь мэдэж болох байсан аймшигтай их асуудалд унахыг хүсэхгүй.

Юу сурч мэдсэн бэ? Байр ямар ч харагдаж байсан та байрны үзлэггүйгээр ямар байр худалдан авч байгаагаа мэдэхгүй. Та байрны эзнийг засвар хийхийг хүсэх шаардлагагүй. Гэхдээ энэ нь таныг тухайн байрыг худалдан авах эсэхээ шийдэхэд тань тусална.

КОМПЬЮТЕРЭЭС ХОЛ БАЙГААРАЙ

 

Жонатан Күүпэр болон түүний эхнэр гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авахдаа бэлдэж олон цагийн турш интернэтээр үл хөдлөх хөрөнгө хайсан.

Зарим үед энэ зөв арга байдаг ч, тэдний зээлийн мэргэжилтэн тэдэнд интернэт орчноос холдож бодит байдал дээр байрыг судлахыг санал болгожээ.

Интернэтээр байр хайхад буруудах зүйл байхгүй ч та байр худалдан авахаар шийдсэн бол байрны зээл баталгаажсан тохиолдолд л байр худалдан авах явц жинхэнэ болно.

Юуг сурч мэдсэн бэ? Та хэдэн тоо тооны машин дээр оруулаад хүссэн зээлээ авч чадахгүй. Танд тухайн хөрөнгийн түүхийг сайтар судлаж, үнэн тооцоолол гаргадаг мэргэжилтэн хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хүссэн зээлээ авч чадна.

ХУГАЦААГ АНХААРАХ

 

Нэнси болон түүний дүү нар Дэнвэр хотод хүссэн байраа олж баяраа тэмдэглэж эхэлжээ. Гэтэл тэдний зээлийн мэргэжилтэн гүйлгээ 2 сарын дараа л бүрэн хаагдана шүү гэж хэлжээ. Ингээд тэд 60 хоногийн хугацаанд олон зүйл хийх шаардлагатай болсон байна.

Ах дүү хоёр бичиг цаасны ажилд дарагдаж, зээл авахад чухал олон уулзалтуудыг зохион байгуулж өөрсөддөө цаг гаргаж чадалгүй олон уулзалтанд хоцорсон.

Тэд өөрсдийн зээлийг батлуулахын тулд олон удаа олон банкаар дамжиж олон ч зээлийн мэргэжилтнийг гуйсны эцэст зээлээ арай хийж олсон.

Юуг сурч мэдсэн бэ? Байраа зээлээр авч байгаа тохиолдолд бүхий л мэдээллээс хоцрохгүй байх хэрэгтэй. Урьдчилгаа төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хүссэн байраа ч алдах юм шүү.

ЗЭЭЛДҮҮЛЭГЧЭЭ ЗӨВ СОНГОХ

 

Токио хотод анх удаа байр худалдан авсан Ааронд тусалсан зуучлагч сайн байсан  ч зээлдүүлэгч тийм ч сайхан ааштай байгаагүй байна.

Түүний зээлдүүлэгч нь Аароны шууданд хариу өгөхгүй, утасны дуудлагыг нь авахгүй, харилцаа холбоогүй, мэргэжлийн бус байжээ. Хурдан шуурхай байдлыг шаардсан гүйлгээнд түүний зээлдүүлэгч асуудал болж байсан байна.

“Хэдий бүх зүйл амжилттай дууссан ч тэрээр өөрийн багтаа тохирох хүнийг сонгож чадаагүйдээ харамссан.” гэж Аарон туршлагаасаа хуваалцав.

Юуг сурч мэдсэн бэ? Зээл таны байр худалдан авах эсэхийг шийдэх юм. Тиймээс үүн дээр сайтар анхаарах хэрэгтэй.

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ

 

Зайсанд  байр худалдан авахаар хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөнд өөрийнхөө боломжит саналаа хэлээд үзсэн Нарангийн саналыг аль ч компани, хувь хүн хэн ч хүлээж аваагүй байна.

Түүний урам хугарсан хэдий ч үл хөдлөх хөрөнгийн зуучлагч RE/MAX ын агент нь зах зээл дээр боломж гарч ирэн өөрийнх нь хүссэн нөхцлөөр байраа зарах хүсэлтэй хэн нэгнийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэжээ.  Жил гаруй хугацааны дараа тэд хүссэн байраа олжээ.

Түүнтэй ажиллаж буй агент нь Зайсан дүүрэгт олон жил ажиллаж буй энэ дүүрэгт мэргэшсэн агент байсан бөгөөд 18 р хороонд нэгэн байр дээрхи үйлчлүүлэгчийн хүссэн нөхцлөөр  худалдаалагдах төлөвтэй байгаа тухай сонсжээ. Зуучлагч энэхүү боломжийг алдалгүй худалдагч талын мэдээллийг авч холбогдон тухайн байрыг өөр үйлчлүүлэгчид танилцуулахаас өмнө мэдээллийг хүргэж Наран энэхүү байрыг худалдан авчээ.

“Одоо бодоход өмнө алдаж байсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах ёсгүй байж л дээ.” гэж Наран ярьсан юм.

Юуг сурч мэдсэн бэ? Байр худалдан авах явцад бууж өгөх мөчүүд олон тохиолдоно. Өрсөлдөөн ч их гэдгийг санаж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй.

Шалгуураа зөв тавьсан тохиолдолд боломж үргэлж нээлттэй байна. Тэвчээртэй хүлээх л хэрэгтэй.  

Мэдээллийг анхааран уншсан уншигч таньд баярлалаа. Хэрэв та үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол аливаа болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж олон улсын түвшинд бэлтгэгдсэн манай мэргэжлийн үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай холбогдоорой.

Таньд амжилт хүсье.
www.remax.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.