Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Усны салбарын өмнө тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN

Хүн төрөлхтөн уснаас шууд хамааралтай амьдардаг. Тиймээс ч өөрсдийн амьдралын сайн сайхан болоод ирээдүй хойчийнхоо төлөө усыг зүй зохистой хэрэглэх талаар дэлхий нийтээр анхаарах болсон. Монголын ирээдүй хойч болсон хүүхэд залууст энэ салбарын мэдээллийг хүргэх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор “Ус-хөгжил” хүүхэд, залуучуудын анхдугаар уулзалт, ярилцлага 3 дугаар сарын 18-нд зохион байгуулагдлаа.

Чуулганд БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, ЕТГ-ын дарга З.Энхболд, доктор Г.Даваа, доктор Д.Басандорж, зөвлөх инженер Ш.Ганзориг зэрэг усны салбарын тэргүүлэх эрдэмтэд оролцож, залуучуудад мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Тус арга хэмжээг Монголын Усны түншлэл ТББ, БОАЖЯ, Усны судалгааны төв болон Азидаа анх удаа 70 гаруй ашигт эрдэс агуулсан, шүлтлэг PasionBlack болон эрпэсжүүлж, ионжуулсан, шүлтлэг PasionAlkalaine усыг худалдаанд гаргаад буй “Фөрстдоктор Азиа” компани хамтран зохион байгуулжээ.

Чуулганыг 2017 оны Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс Ц.Энхжин, Усны салбарын залуу мэргэжилтэн М.Далайцэрэн нар удирдан явуулсан юм. 

 

Чуулганаар “Усны үнэ цэнэ, үнэлэмж”, “Усны нөөц ба менежмент” гэсэн хоёр үндсэн сэдвээр хэлэлцүүлэг хийж, хурлаас гаргасан асуудлыг шийдвэрлэх гарцын талаар зөвлөмж боловсруулахыг онцолж байлаа. Олон нийт болон шийдвэр гаргагчдад хаягласан уг зөвлөмжийг гуравдугаар сарын 21-нд болох хэвлэлийн хурлаар зарлах аж. 

Монгол Улсад усны үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, усны нөөцөө зөв зохистой ашиглах, газрын гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх, томоохон үйлдвэрлэлд саарал усыг ашиглах, , бүх нийтийн усны талаарх боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг чуулганд оролцогчид онцолж байв.

Усны зүй зохистой хэрэглээг хүүхэд залууст уриалан, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх түвшинд хүргэхэд анхаарлаа хандуулж, нийгмийн хариуцлагаа өндрөөр биелүүлж буй “PASION” эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг усны брэндийг мэргэжилтнүүд өндрөөр сайшаасан юм. 

Гэрэл зургууд:

 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.