Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Путин тангараг өргөснийхөө дараа ерөнхий сайд, засгийн газрын бүрэлдэхүүнээ солино

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Урьдчилсан дүнгээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Владимир Путин засгийн газрын бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийхээ мэдэгджээ.

Тэрээр ТАСС агентлагийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгч ажлаа хүлээж авмагц засгийн газраа эмхлэн байгуулах ёстой. Тиймээс би үүнийг хэрхэн хийх тухайгаа одооноос бодож эхэлнэ. Харин халаа сэлгээг тангараг өргөснийхөө дараа хэрэгжүүлнэ” гэж ярьсан байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагаа тавдугаар сарын 7-нд төлөвлөгдсөн байгаа юм.

“Ерөнхий сайд болон засгийн газрын бүрэлдэхүүнд ерөнхийд нь халаа сэлгээ хийх тухай би бодож байна” гэж Путин хэлсэн нь ерөнхий сайд Дмитрий Медведевийг албан тушаалаас нь чөлөөлөх санаагаа илэрхийлсэн хэрэг байв.

ОХУ-ын сонгуулийн төв комиссийн сүүлд мэдээлснээр нийт саналын хуудасны 99.84 хувийг тоолж дуусахад Владимир Путин 76.66 хувийн санал аваад байгаа гэнэ. Сонгуулийн ирц 67.49 хувьд хүрч, нийт 73,432,312 иргэн саналаа өгсөн байна.

 

Эх сурвалж: ТАСС