Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Галерейд “INTERIOR ACCESSORIES - 2018” үзэсгэлэн нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын соёл урлагийг дэмжих чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн ХААН Банкны ХААН Галерейд ээлжит шинэ үзэсгэлэн нээгдлээ.  

Уран зураг, баримал, керамик,  гар урлал, дизайн, видео арт, өрөг урлагийн төрлүүдийг нэгтгэсэн 14 уран бүтээлчийн хамтарсан “INTERIOR ACCESSORIES – 2018” үзэсгэлэн ХААН Галейрейд тавигдаж эхэллээ.  

Эдгээр уран бүтээлчид нь урлагийн бүтээлийг  олон нийтэд  “Урлагтай амьдаръя” уриатайгаар, орчин үеийн хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэв маягт урлагийн бүтээлийг шингээж өгснөөр бидэнд  ажлын байр,  амьдарч буй орчиндоо хэрхэн таатай, тохилог, уур амьсгал бүрдүүлж болох санаа шийдлийг үзүүлснээрээ онцлогтой юм.

 

Дүрслэх урлагийн бүхий л төрлөөр буюу мод, металл, даавуу, эсгий, керамик гэх мэт байгалийн эко материалуудыг ашиглан хийсэн бүтээлээ тавилга, видео, гэрэл зэргийг  оролцуулан тодорхой орон зайд чөлөөт сэдвээр, өөрийн уран сэтгэмжээр хэвшмэл хэв маягаас татгалзсан, уран бүтээлчдийн өөр өөрийн  санаа шийдлүүдээр бүтээгдсэн өвөрмөц ертөнцүүдээр аялах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.   

 
 

Орчин цагийн шилдэг уран бүтээлчид болох Д.Батхолбоо, Э.Билигт, Ц.Баттулга, Д.Бадам, С.Ганзүг, С.Дагвадорж, С.Ичинхорлоо,  Б.Мөнхцэцэг, Б.Насанцэнгэл, Д.Отгонбаяр, Л.Очирсүх Ц.Хандмаа нарын хамтарсан үзэсгэлэнг хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзэж сонирхохыг урьж байна. 
 
Тус үзэсгэлэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 10:00 - 18:00 цагийн хооронд ХААН Галерейн үзэсгэлэнгийн танхимд тавигдана.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.