Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэгт "Манай хороо-Миний гудамж" аян эхэллээ

Сүхбаатар дүүрэг
2018 оны 3 сарын 19
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Нийслэлийн ИТХ-аас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах” жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг Сүхбаатар дүүрэгт зохион байгуулах дэд Ажлын хэсэг Баасан гарагт хуралдлаа.

Аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэж байгаа юм.

Уг аян нь:

  1. Гудамж, зам талбайг тохижуулах
  2. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  3. Байгууллага, аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх
  4. Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, 
  5. Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
  6. Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 6 чиглэлээр явагдана.
Уриалга 
Иймд дүүргийн иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг дээрх аянд идэвхтэй оролцож, амьдарч буй хороо, дүүргийнхээ тохижилт, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.