Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Digital Business Conference 2018" зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гараг буюу 3 дугаар сарын 16-ны өдөр "Digital Business Conference 2018" үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Орчин үеийн технологиудын бизнес дэх хэрэглээ, технологийн чиг хандлага, дижитал шилжилтийн талаар хэлэлцсэн уг үйл ажиллагаанд Худалдаа Хөгжлийн Банк, ХААН Банк, Ариг Банк, Чингис Хаан Банк, Тээвэр Хөгжлийн Банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, М-Си-Эс Групп, Мобиком Корпораци, Монос Групп, Очир Ундраа Групп, Гацуурт ХХК, Петровис ХХК тэргүүтэй Монголын шилдэг аж ахуйн нэгж, компаниудын удирдах ажилтнуудаас бүрдсэн 150 гаруй хүн оролцлоо.

Конференцид их сургуулийн багш, судлаач, мэдээллийн технологийн компаниудын захирлуудаас бүрдсэн илтгэгчид “Дижитал эдийн засаг ба платформд суурилсан бизнес”, “Дижитал шилжилт хийх практик аргачлал”, “Дижитал шилжилт гүйцэтгэх захирлын нүдээр”, “Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүлэн технологи”, “Дижитал бизнест зориулсан технологийн шийдэл: Дроныг бизнест ашиглах нь”, “Ухаалаг барилга, оффисын шийдэл нэвтрүүлснээр компанийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах боломж”, “Их өгөгдлийг ашиглан үнийн ялгавартай бодлого (price discrimination)-ыг хэрэгжүүлэх нь”, “Өгөгдлийн зөв хэрэглээгээр компанид өрсөлдөөний давуу тал бий болгох нь”, “Блокчэйн технологийн бизнес дэх хэрэглээ”, “Жижиглэнгийн худалдааны бизнес дэх дижитал шилжилтийн кейс”, “Сургуулийн үйл ажиллагаанд дижитал технологийг ашиглах боломжууд” зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Конференцийн үеэр сүүлийн нэг жилийн хугацаанд байгууллагадаа дижиталчлах үр дүнтэй санаачлага хэрэгжүүлсэн хүн буюу “Оны шилдэг мэдээлэл эрхэлсэн захирал (CIO)”-г шалгаруулахад шүүгчдийн саналаар Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын дарга О. Чинзориг шалгарсан. Тэрээр Улаанбаатар хотын мэдээллийн технологийн дэд бүтэц байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр санаачлагатай ажиллаж, томоохон ажлуудыг амжилттай удирдсанаараа энэхүү шагналын эзэн болсон юм. 

Тус Конференцийг “Эм Эл Си Контент” ХХК МТҮП, CIO Club болон бусад байгууллагуудтай хамтран жил бүр технологийн хөгжил, чиг хандлагыг тусгасан шинэ агуулга, хэлбэрээр зохион байгуулдаг. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.