Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Сант” сургуулийн бэлтгэл ангид элсэх ХОЁР АЛХАМ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Сант” сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчиддээ зориулсан бэлтгэл ангийн хичээл 2018 оны 5 сарын 1-нд 14:00 цагт эхлэх гэж байна. Бэлтгэл анги 4 долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Эцэг эхчүүдэд зориулан бэлтгэл ангийн бүртгэлийг дараах 2 алхмаар авч байна:

Алхам 1: Хэрэв та өөрийн биеэр ирж сургуультай танилцаж, мэдээлэл авч бүртгүүлэх бол 2018 оны 3 сарын 22-ноос 4 сарын 1-нийг хүртэл, ажлын өдрүүдэд 08:30-17:30, амралтын өдрүүдэд 11:00-16:00 цагийн хооронд Сант сургууль дээр ирж бүртгүүлээрэй.

Алхам 2: Хэрэв та өөрөө ирэх боломжгүй бол цахим банкаар бүртгүүлэх боломжтой. Бэлтгэл ангийн төлбөрийг доорх дансанд шилжүүлэхдээ эцэг эхийн утасны дугаар, хүүхдийн овог, нэрийг зөв бичээрэй. Бүртгэлийг ажлын 3 хоногийн дотор сургуулиас утсаар залгаж баталгаажуулна.

Байгууллагын нэр: Сант дунд сургууль (Sant dund surguuli)

Дансны дугаар: Хаан банк: 516 301 8552, ХХБ: 404 014 391

Бэлтгэлийн төлбөр:  Таван зуун мянган төгрөг

Гүйлгээний утга: Утасны дугаар, хүүхдийн овог, нэр

“Сант” сургуулийн бэлтгэл ангид суусан хүүхдүүд шалгалт өгөхгүйгээр нэгдүгээр ангидаа элсэн суралцах боломжтой. Бүртгэлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 99048584 дугаараар эсвэл Сант сургуулийн мессенжерээр холбогдож болно.

 

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН 20 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ “САНТ” СУРГУУЛИЙН ТУХАЙ...

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.