Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Британи боловсрол олгодог Азийн шилдэг сургуулиуд Улаанбаатар хотноо амжилттай хуралдлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Ази дахь Британи буюу Англи сургалтын хэв маяг, хөтөлбөртэй сургуулиудыг нэгтгэсэн холбоо болох FOBISIA /The Federation of British International Schools in Asia/-гийн ээлжит уулзалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Азийн шилдэг 57 Бритиш сургуулийг холбоондоо элсүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх Британи сургалтын стандартыг тодорхойлдог тус байгууллага жилд хоёр удаа хуралддаг аж. 

Энэ удаагийн уулзалтаа FOBISIA холбооноос тавьсан саналын дагуу Монгол Улсын “The English School of Mongolia” буюу “И Эс Эм” Олон Улсын дунд сургууль удирдан зохион байгуулсан ба төлөвлөсөн ажлуудаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэн баталдаг уламжлалын дагуу FOBISIA-гийн хурлаар энэ жил хүүхдийн аюулгүй байдал, сургуулийн орчны стандарт, хүүхдүүдийн цахим хэрэглээний талаар түлхүү хэлэлцсэн байна.

Эдгээр өдрүүдэд зохион байгуулагдсан уг арга хэмжээний талаар “И Эс Эм” Олон Улсын сургуулийн Захирал Грэм Хилл: “Энэхүү нэр хүндтэй арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаар Азийн топ сургуулиудын арвин их туршлагатай удирдлагуудтай уулзан, санал бодлоо солилцох, уулзаж ярилцах, шинэ санаа санаачилага дэвшүүлэх, шийдвэр гаргах том завшаан юм. Тус уулзалт хурал Монголд болж буй нь манайд хэрэгжиж буй олон улсын боловсролын хөтөлбөрийн хөгжил болон үр өгөөжийг өндрөөр үнэлэн дүгнэж байгаагийн илэрхийлэл” гэсэн юм.

Британи хөтөлбөртэй гэх сургууль болгоныг тэр бүр бүртгээд байдаггүй FOBISIA-гийн өндөр босгыг давж элсэн орсон Монгол дахь цор ганц сургууль нь И Эс Эм ОУДС юм. Одоогийн байдлаар IB буюу Олон улсын бакалавриатын хөтөлбөр болон Camridge хөтөлбөрийг хослуулан, амжилттай хэрэгжүүлж байна. 

Европын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн дунд боловсролын хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй улсын 10 мянга гаруй дунд сургуульд хэрэгждэг бөгөөд дэлхийн 3,300 гаруй их дээд сургууль, олон улсын ажил олгогчдын хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэрэг юм.

IB буюу Олон Улсын Бакалавриатын хөтөлбөр нь Европ төдийгүй АНУ, Австрали, Канад гэх мэт илүү олон улсын стандартыг хангадаг байна. Уг хөтөлбөрт хамрагдсан сурагчид Олон Улсын Бакалавриатын зэргийн шалгалтуудыг эх орондоо өгч, хүссэн Их дээд сургуульдаа шууд элсэн орох эрхтэй болдог юм.

Одоогоор И Эс Эм ОУ Дунд Сургуульд 700 гаруй сурагч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Англи боловсролыг эзэмшиж байна.Тус сургуулийн төгсөгчид Сөүлийн Их Сургууль, Пенсилваны Их Сургууль, Кардиффын Их Сургууль зэрэг дэлхийн томоохон сургуулиудад 30-70 хувийн тэтгэлэгтэй суралцаж байгааг энд онцлууштай.

НҮБ-ын загвар хурал болон TEDx илтгэл залуучуудын уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай “И Эс ЭМ” ОУДС-ийн хариуцсан энэ удаагийн арга хэмжээнд FOBISIA холбоонд нэгдсэн Азийн шилдэг сургуулийн удирдлагууд ирэх юм. Энэ нь Монгол дахь Британи боловсролын сургалтын хэв маягийг хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл болохын зэрэгцээ мөн улсаа сурталчилж байгаа таатай талбар болж байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.