Өнгөрөгч баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан байна.
Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд тэр дундаа дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 1, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 6 осол, явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол тус тус бүртгэгджээ. Тухайлбал:
Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллажээ.
Эх сурвалж: ЗЦА