Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг бизнесийн удидлагын сургуулиудын жишигт нийцсэн “Энтрепренёршип ба Инноваци” мэргэшүүлэх хөтөлбөр зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 19
Сурталчилгаа
 

Рояаль Олон Улсын дээд сургууль болон Старт-ап терминал ТББ хамтран Монгол Улсад 100 энтрепренёр бэлтгэх зорилгын хүрээнд дэлхийн шилдэг бизнесийн удидлагын сургуулиудын жишигт нийцсэн “энтрепренёршип ба инноваци” чиглэлээр мэргэшүүлэх бизнесийн удридлагын хөтөлбөрийг 2018 оны гуравдугаар сарын 14-нд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ...

 

“Дэлхий өөрчлөгдөж байна. Бид мэдлэгийн эдийн засаг, тоон системийн эринд амьдарч байна.

Ийм ертөнцөд монголчууд бид олон улсад хэрхэн өрсөлдөх вэ. Мэдээж инноваци өндөр технологийн салбар, аж үйлдвэрийн мэдлэгийг хөгжүүлэх замаар дэлхийд гарна. Их сургуулийн болон дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоо төлөвшиж, инновацийн дэд бүтцийн зарим элемент болох технологийн инкубатор, технологи дамжуулах төвүүд байгуулагдан аж үйлдвэрийн парк байгуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Гэвч тэдгээрийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, боловсронгуй болгох, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Харин үүнийг хэн хөгжүүлэх вэ гэхээр энтрепренёр хүмүүс юм. Тиймээс ч МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР-т Өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтнийг бэлтгэнэ гэж заасан. Нэг талаас энэ бодлогыг хэрэгжүүлэх, нөгөө талаас монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хүч болсон энтрепренёр сэтгэлгээтэй боловсон хүчинг бэлтгэх зорилгоор “Энтрепренёр ба Инноваци ” чиглэлээр мэргэшүүлэх магистрын хөтөлбөрийг бий болгохоор санаачилсан нь өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 

Мөн хөтөлбөртэй хамтран ажиллаж, дэмжихээр уг арга хэмжээнд Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөллүүд, Филиппин улсын Montgomery компанийн гүйцэтгэх захирал Луис Аркангер, Mary & Marta компанийн үүсгэн байгуулагч Ирэнэ Мэнли, Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газрын төлөөлөл болон олон бизнес эрхлэгчид оролцсон байна.

Энэхүү хөтөлбөрт суралцсанаар дараах давуу талыг суралцагчиддаа олгох юм байна.

  • Амжилттай энтрепренер, МЕНТОРуудаас зөвлөгөө авч суралцах
  • Анжел хөрөнгө оруулагчдыг найрах, PITCH хийх чадварт суралцах
  • Шилдэг компаниудад КОНСАЛТИНГ хийх, төслүүд дээр ажиллаж чадваржих
  • Топ компанийн УДИРДАХ ТҮВШНИЙ ажилтан болж бэлтгэгдэх
  • Шилдэг санаатай төгсөгчид бодит ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийж, амжилттай стартап компани гаргах зэрэг бодит боломжуудыг олгох юм.

Холбоо барих: 90104090 88046633 88079995 99114836

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.