Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Хокинг нас барахынхаа өмнөхөн зэргэлдээ ертөнцийн тухай онолоо боловсруулж дуусгажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт 76 насандаа таалал төгссөн Британий нэрт эрдэмтэн Стивен Хокинг нас барахаасаа хоёр долоо хоног орчмын өмнө сүүлчийн судалгааны тайлангаа нийтлүүлэхээр илгээсэн байжээ.

Тэрээр олон ертөнцийн (multiverse) онолыг боловсруулсан математикийн судалгааны хамтран зохиогч байсныг гуравдугаар сарын 4-нд илгээсэн бичиг баримт харуулж байгаа юм. Бүтээлийн нэр “A Smooth Exit from Eternal Inflation” бөгөөд бидний амьдарч байгаа ертөнцтэй зэрэгцээ өөр олон ертөнц байх боломжтойг харуулсан байна.

Бүтээлийг бусад эрдэмтэд хянаж үзсэний дараа шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлд нийтлэгдэнэ гэж эх сурвалж мэдээлжээ. Одоогоор ArXiv.org сайтад уг материалыг нийтлээд байгаа юм.

Уг бүтээлд зэргэлдээ ертөнц байдгийг батлах баримтуудыг сансрын гүнээс цуглуулахад шаардлагатай математик тооцооллууд байгаа гэнэ.

Тодруулбал их тэсрэлтээс үүссэн цацрагийг тусгай багажаар хэмжиж чадвал өөр ертөнц байгааг мэдэж болох ажээ. Бүтээлийг хамтран туурвисан физикийн ухааны профессор Томас Хертог энэхүү онолоо “олон ертөнцийн тухай төсөөллийг шинжлэх ухааны туршилтын ажил” болгон хувиргах зорилготой гэжээ.

Бельгийн KU Leuven их сургуульд ажилладаг тэрээр бүтээлийн сүүлийн хувилбарт санал авахаар Хокингтой биечлэн уулзаж байснаа ярьсан байна.

 

Эх сурвалж: The Sunday Times