Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Токиод интоорын модод цэцэглэж эхэлснийг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Японы цаг уурын хүрээлэн нийслэл Токио хотод интоорын модод цэцэглэж эхэлснийг мэдээлсэн нь хавар цаг ирснийг албан ёсоор зарласан хэрэг байлаа.

Тус хотын Ясүкүни сүмд анхны цэцэгс дэлбээлж эхэлсэн бөгөөд интоорын модод цэцэглэх цаг үе хотын бусад цэцэрлэгт хүрээлэн, сүм хийд, сургууль, гудамж талбайд хоёр долоо хоног орчим үргэлжлэх юм.

Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр энэ жилийн цэцэглэх үе жилийн дунджаас есөн өдрийн өмнө эхэлж байгаа гэнэ. Хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэн үед агаарын температур дулаан байсан нь үүнд нөлөөлжээ.

Интоорын модод цэцэглэх цагийг Японд өргөнөөр тэмдэглэж, интоорын цэцэгтэй, интоорын амттай бараа бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэж, иргэд цайвар ягаан өнгөөр хучигдсан цэцэрлэг талбайд гэр бүл, найз нөхдөөрөө аялж зугаалдаг.

Интоорын мод нь газар нутаг бүрт адилгүй хугацаанд цэцэглэдэг бөгөөд сэрүүн уур амьсгалтай Японы хойд хэсэгт хамгийн сүүлд буюу тавдугаар сард тохиодог байна.

 

Эх сурвалж: Japan Today