Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: А.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ярьсан асуудлыг хүний эрхийн дэд хорооны хуралд танилцуулна

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа хорих 429, эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ажиллаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу өнөөдөр уулзлаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Т.Чимгээтэй биечлэн уулзаж, нөхцөл байдлыг нь сонслоо. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагч одоо хүртэл олдоогүй байгаа. Гэтэл захиалагч, хэрэг гэдэг зүйл ангиар гурван хүн шоронд хоригдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үндсэн зарчим зөрчигдөөд байна. Гэмт хэргийг шалгах явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд яллагдагчийн талд шийдвэр гаргах гэдэг зарчим зөрчигдөж байгаа юм. 

Энэ хэрэг дээр ажилласан тагнуул, цагдаагийн мөрдөн байцаагч, прокурорууд шүүгч нарын үйл ажиллагаа хуулийн хүрээнд байсан уу үгүй юу гэдэг дээр олон улсын парламентын холбоо, олон нийт эргэлзэж байгаа. 

Хорих ангид ял эдлэж байгаа хүмүүсийн ярьсан асуудлыг хүний эрхийн дэд хорооны хуралд танилцуулна.

16 настай хүүхэд 28 настай, 3 хүүхэдтэй эмэгтэйг дагуулж ирээд С.Зориг агсныг хороосон гэж ялласан. Төрийн өндөр албан тушаалтныг ийм хүмүүст захиалга өгч хороолгосон гэсэн мэдээлэл яваад байгаа. Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан.

УИХ бол хууль батлахаас гадна баталсан хуулиа хянах ёстой. Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Хэрэв зөрчигдсөн бол бид хамгаална" гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд "Хорих ангид ял эдлэж байгаа хүмүүстэй холбоотой, тэдний тавьж буй хүний эрхийн нөхцөл байдлын асуудлын тухайд холбогдох хуулийн хүрээнд тодрууллаа. Б.Содномдаржаатай уулзлаа.

Түүний биеийн байдал болон хорих нөхцөл байдал хэвийн байна. Гэхдээ хэргийн мөрдөн байцаалт, хэргийг шийдэх үеийн шүүх хурал зэрэг тэр үеийн нөхцөл байдалтай холбоотой зөрчлүүд ярьж байна. Бичгээр албан ёсны өргөдлөө өгөхөөр боллоо" гэлээ. 

 Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг