Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Кайри Ирвинг зүүн өвдгөндөө мэс засал хийлгэх шаардлагатай

SPS телевиз
2018 оны 3 сарын 16
SPS
Зураг зураг

Бостон Сэлтикс багийн ерөнхий менежер Дэнни Эйнж Пүрэв гарагийн өглөө нэгэн радиод ярилцлага өгчээ. Тэр ярилцлагын үеэр Сэлтиксийн хөгжөөн дэмжигчдэд нэг сайн, нэг муу мэдээ дуулгасан юм. Сайн мэдээ нь багийн лидер Кайри Ирвинг плэйоффт тоглоно. Харин муу мэдээ нь Кайри Ирвинг ойрын хугацаанд зүүн өвдгөндөө мэс засал хийлгэх шаардлагатай болсон ажээ.

Кайри Ирвинг өнгөрсөн Ням гарагт Пэйсерсийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өвдгөндөө контакт авч тоглолтыг орхисон. Улмаар лхагва гарагт Вашингтон Визардс багийн эсрэг хийсэн тоглолтыг өнжсөн билээ. Рентген зургаа авахуулахад ноцтой бэртэл байхгүй гэсэн онош гарчээ. Ирэх долоо хоногт хийх аялан тоглолтуудад Ирвинг багтайгаа хамт аялахаар болсон байна.

Бүх одод холбон тоглогч Кайри Ирвинг энэ улиралд өвдөгний бэртэл болон хэт их ачааллаас шалтгаалж олон тоглолт өнжсөн билээ. Өвдөг нь ачааллаа даахгүй ойр ойрхон бэртэж байгаа нь ойрын хугацаанд мэс засал хийлгэх шалтгаан болсон байна.

Плэйоффт Сэлтикс баг түүнгүйгээр өндөр амжилт үзүүлэхэд бэрх. Тиймээс Кайри Ирвингийг плэйофф хүртэл бэртэл гэмтлээс хол байлгахын тулд улирлын сүүлийн тоглолтуудад сэлгээнд суулгах магадлал өндөр байна.

Зураг