Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын бэр гэр бүлээ салгах өргөдөл гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүүгийн эхнэр өчигдөр гэр бүлээ салгах өргөдлийг Нью Йорк хотын шүүхэд гаргажээ.

Загвар өмсөгч асан Ванесса нь залуу Трамптай 2005 оны арваннэгдүгээр сард гэрлэж байв. Хоёул 40 настай хос одоо 3-10 насны таван хүүхэдтэй юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэр бүл салгах хүсэлт нь ямар нэг хөрөнгө хуваах маргаангүй хэлбэртэй байгаа гэнэ.

Залуу Трамп байнга гадаад орнуудаар аялж, эцгийнхээ нэгэн адил твиттерт донтсон байдаг нь тэдний хооронд зөрчил үүсгэдэг тухай Нью Йорк Пост сэтгүүл хэдхэн хоногийн өмнө мэдээлж байжээ.

Харин Ванесса нь олны анхаарлын төвд байх хүсэлгүй, даруу нэгэн юм. Өнгөрсөн сарын дундуур залуу Трампын гэрт үл мэдэгдэх цагаан нунтагтай илгээмж ирэхэд Ванессагийн зураг хэвлэлүүдийн нүүрэнд нийтлэгдсэн нь ховор тохиолдол байв.

Нунтаг ямар нэг хоргүй нь тогтоогдож байсан ч Ванесса Трамп урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн үед хамт байсан ээжийн хамт эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

Гуравдугаар сарын 1-нд уг илгээмжийг айлган сүрдүүлэх зорилготой илгээсэн 24 настай Массачусетсийн оршин суугчийг баривчилж, шийтгэл оногдуулсан байна.

 

Эх сурвалж: AFP