Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний тархийг үүлэнд нөөцөлж хадгалах технологийг боловсруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын нэгэн стартап компани хүний тархийг үүлэнд (cloud) хадгалж үлдээх технологийг боловсруулж байна.

2016 онд Массачусетсийн Технологийн Их сургуулийн (MIT) хиймэл оюуны хоёр судлаач Nectome компанийг байгуулж, хүний тархийг нөөцөлж хадгалах технологи боловсруулахаар ажиллаж эхэлжээ. Тэд хүний тархины бүтцийг “vitrifixed” гэж өөрсдийн нэрлэсэн аргаар шилэнд бичиж авах юм.

Энэ аргаараа тэд 2016 онд туулайны, 2018 онд гахайны тархийг бичиж авч чаджээ. Улмаар Brain Preservation Foundation сангийн хоёр ч шагналыг авсан байна.

Гэхдээ нэг аймшигтай тал нь ингэхийн тулд хүн буюу амьтан нь үхэх ёстой. Тус компанийг дэмжин ажиллаж байгаа Y Combinator стартап хурдасгуурын захирал Сэм Алтмэн тэдний анхны 25 үйлчлүүлэгчийн нэг болж, $10,000-аар захиалга өгөөд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл түүнийг үхэх үед Nectome компанийхан тархийг нь авч үүлэнд хадгалах юм.

Хүнийг үхэх үед тархи руу шахагдах цусыг тусгай химийн бодисоор орлуулан солих ёстой. Ингэснээр тархин дахь мэдрэлийн эснүүдийн бүтэц яг тэр хэвээр бичигддэг гэнэ. Бичсэн тархины бүтцийн мэдээллээ онлайн орчин хадгалах юм.

Тус компани үйлчилгээгээ өөрийн хүсэлтээр үхэх эрх хуулиар хамгаалагдсан АНУ-ын мужуудад эхний ээлжинд хүрнэ гэж найдаж байгаа ажээ. Тодруулбал амьдрах найдлагагүй болсон хүмүүс эмнэлгийн аргаар үхэх замыг сонгох боломжтой мужууд гэсэн үг. Гэхдээ л тэдний санаа 2021 оноос нааш хэрэгжих боломжгүй байгаа гэнэ.

Үүнээс гадна хадгалж авсан тархиа буцаан сэргээх буюу “амь оруулах” аргаа тэд олоогүй байгаа аж. Nectome нь 2024 онд анх удаа биологийн эсийн бүтцийг туршилтын орчинд сэргээнэ гэсэн бүрхэг төсөөлөлтэй ажиллаж байна.

 

Эх сурвалж: The Guardian