Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганболд паралимпийн 1.5 километрт уралдаж 14-р байрт орлоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Пёнчан хотноо болж буй XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд гүйлтийн цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05 секундын амжилттай 14-р байрт шалгарсан байна. Тэрбээр тэргүүлэгч тамирчнаас 21.40 секундын алдагдалтай барианд оржээ. 

Цанын спринт буюу 1.5 км зайд Казахстан улсын тамирчин түрүүлсэн бөгөөд 24 тамирчин уралджээ.

Б.Ганболдын дараагийн уралдаан энэ сарын 17-ны өдөр болох хуваарьтай байна. 

Өнөөдрийн уралдааны үр дүн: