Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц хоёр удаа бүрдсэнгүй

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь цаг алдахгүй шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчид ажилладаг. Гэтэл сүүлийн үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц бүрэлдэхгүйн улмаас хуралдаж чадахаа больсон байна. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн Баасан гарагт буюу 3 дугаар сарын 9-нд зарлагдсан байсан бол ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй. Уг хурлыг хойшлуулж өнөөдөр буюу 3 дугаар сарын 14-ний 10:00 цагт товлосон боловч өнөөдөр мөн л ирц бүрдээгүй учир тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 

Тэргүүлэгчдийн хурлаар:

  • “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн талаарх мэдээлэл сонсох тухай,
  • Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай,
  • Хотын дүрмийн төслийг боловсруулах тухай Ажлын хэсэг байгуулах тухай,
  • Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай,
  • Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай,
  • Нийслэл Улаанбаатар хотын 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай,
  • Өргөө амаржих газрын ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай,
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх ёстой байгаа аж.