Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нурсултан Назарбаев жил бүрийн эмэгтэйчүүдийн баяраар “онигоо” ярьдаг

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев жил бүрийн эмэгтэйчүүдийн баярын өдөр эмэгтэй хүмүүстэй холбоотой хошигнол хэлдэг уламжлалтай болжээ.

Тэрээр энэ жилийн баярын өдөр “Хэрвээ дэлхийн бүх улс орнуудыг эмэгтэйчүүд удирдвал юу болох вэ? Мэдээж дайн алга болж, энх тайван тогтоно. Харин зарим улс орнууд хоорондоо харилцахаа болих байх” гэж ярьсан байна.

Өнгөрсөн оны баяраар Назарбаев “Эмэгтэй хүнийг баярлуулахдаа хэрвээ хөөрхөн бол ухаантай гэж магт, хэрвээ царай муутай бол хөөрхөн гэж хэл, хэрвээ энэ хоёр аргын аль нь ч нөлөөлөхөөргүй бол жин хассаныг нь хэл” гэж байжээ.

2016 онд түүний хэлсэн хошигнол нь “Хүүхнүүдийг дуугүй байлгахын тулд эрчүүд үнсэлтийг бодож олсон гэдэг” гэж байв.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty