Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Qualcomm-Broadcom-ийн наймаанд хориг тавилаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хагас дамжуулагч чип үйлдвэрлэгч Qualcomm компанийг $117 тэрбумаар худалдаж авах гэсэн Сингапурын Broadcom компанийн наймаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хориг тавилаа.

Хориг тавьсан үндэслэлээ тэр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гэж тайлбарлажээ. Америкийн компаниудыг худалдаж авах гадаадын хөрөнгө оруулагчдын хэлэлцээрүүдэд Вашингтон хатуу хяналт тавьдаг.

Дээрх наймаа хэрэгжвэл Qualcomm компанийн 5G технологийг Хятадын Huawei компани эзэмших эрхтэй болно гэж АНУ-ын эрх баригчид дүгнэсэн тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Дональд Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш АНУ-ын хэд хэдэн компанийг худалдаж авах гэсэн Хятадын компаниудын наймаанд хориг тавиад байгаа юм. Тухайлбал Хятадын Алибаба группын нэг хэсэг болох Ant Financial компанийн Америкийн мөнгөн гуйвуулгын MoneyGram компанийг худалдаж авах наймааг энэ оны эхээр хориглож байв.

Qualcomm нь дэлхийн ухаалаг гар утасны төв процессорын зах зээлийн 42 хувийг эзэлдэг, хамгийн том үйлдвэрлэгч юм.

 

Эх сурвалж: Bloomberg