Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал  болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна. 

Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад:

Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10,000 хүн амд)

  • Амьсгалын тогтолцооны өвчин-1,519.4
  • Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6
  • Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8
  • Зүрх, судасны тогтолцооны өвчин-735.5
  • Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг

Нас баралтын тэргүүлэх шалтгаанд:(10,000 хүн амд)

  • Зүрх, судасны тогтолцооны өвчин-22.1
  • Хавдар-15.5 (элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, бүдүүн шулуун гэдэс)
  • Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг-15.2
  • Хоол боловсруулах тогтолцооны өвчин-4.8
  • Амьсгалын тогтолцооны өвчин-2.4 орж байна.

Хүн амын нас баралтын түвшин 10,000 эрэгтэй хүн амд 68.71, 10,000 эмэгтэй хүн амд 43.23 ногдож байна.

Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийн хувьд 66.0, зөрүү нь 9.8 байгаа нь  (дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин их зөрүүтэй ) зүй ёсоор анхаарал татаж байна. 

 


Эх сурвалж: НЭМҮТ