Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дараа үеийн TOYOTA RAV4-ийн нүүр царай

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 3 сарын 12
Cardoctor
Зураг зураг

Автомашины төрлүүд дундаас кроссовер хэзээд хамгийн эрэлт ихтэй загвар байдаг. Бараг бүх брендийн уг загварууд сайн зарагддаг гэж хэлж болно. Toyota RAV4-ийн хувьд 2017 онд 407,594 ширхгийг борлуулж 2016 оны үзүүлэлтээс 15.7 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Хэдий ийм сайн борлуулалттай байгаа ч үргэлж шинэчлэл хийх шаардлага тулгардаг нь бизнесийн алтан дүрэм билээ.

Анх 2012 онд Los Angeles Авто шоуны үеэр танилцуулагдсан загвар эрс өөрчлөлт хийж бидний нүдийг хужирлаж байсан. Мэдээж 2015 онд ч хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн. Эндээс харвал тун удалгүй RAV4 том тэсрэлт хийх гэж байгаа гэсэн зүй тогтол харагдаж байна. Папарацийхан ч туршилтын хэсэг дээрээ яваа  цоо шинэ дүр төрх бүхий машины зургийг буулгаж авсан нь үүнийг баталсан. 

 

Дээр үзүүлсэн зургууд дээрх хар зүйлийн доор юу байгаа тухай жаахан шипи өгье. Гадаад үзэмж нь илүү хурц өнцгүүдтэй, мөн урд хамар илүү өндөр болж гэрэл нь дээр байрлалтай болж урд гүпер нь илүү урт болсон байна. Их биеийн хажуу гадаргуу загварлаг урт шулуунууд нь хойд дугуй болон гүперт нуман хэлбэртэй болсон нь танд таалагдах нь гарцаагүй.

Одоо худалдаанд байгаа загвар нь Toyota компанийн АНУ дахь хамгийн сайн борлуулалттай загвар болоод байгаа. Уг амжилтаа эвдэхийн тулд шинэ Rav4 том тэсрэлт өөрчлөлт хийх учиртай. 

 

 

Зураг