Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Энххад: Монгол үндэстний уран зохиол гэдэг бол дэлхийн уран зохиолын их цутгалангийн нэг

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол туургатны утга зохиол, урлаг анатологийн нээлт,  Монгол туургатан уран бүтээлчдийн анхдугаар чуулган өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Уг арга хэмжээнд Монгол, Халимаг, Буриад, Тува, Өвөр Монголын нийт 50 гаруй уран бүтээлчид утга зохиол, яруу найраг, уран зураг, гар урлалын чиглэлээр оролцлоо.

Зохион байгуулагч жүжигчин Л.Эрдэнэ-Очир “Энэ чуулга уулзалтыг Монгол туургатан уран бүтээлчдийг хооронд нь танилцуулж, бүтээлүүдийг нь сурталчилах, цаашлаад эдгээр уран бүтээлчдийн хүчийг нэгтгэж олон улсад гаргах хэмжээний бүтээл дээр хамтран ажиллах зорилгоор  “Space” энтертайнмантаас зохион байгуулж байна. Мөн цаашид жил бүр ийм уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч /яруу найрагч/ Т.Энххад “Монгол үндэстний уран зохиол гэдэг бол дэлхийн уран зохиолын их цутгалангийн нэг. Би өнөөдөр 5-6 төрлийн номтой ирж энэ чуулганд оролцож байна. Энд ирээд олон сайхан уран бүтээлчдийн бүтээлтэй танилцлаа. Энэ арга хэмжээгээр дамжаад хоёр орны соёлын солилцоо илүү сайжрах байх” хэмээв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Яруу найрагч Н.Сүхдорж  “Би тэр бүр хотод ирж аливаа соёлын арга хэмжээнд оролцдоггүй. Гэвч өнөөдрийн чуулга уулзалтын талаар сонсоод энд  ирсэн. Учир нь энэ чуулган Монгол туургатнуудыг оюун санаагаараа нэгдэж, өөр өөрсдийн үндэсний соёл уламжлал, зан заншлаа сэргээхэд их нэмэр болж байна” гэлээ.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг