Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гэр хорооллын иргэд Хотын даргад шаардах бичиг хүргүүллээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN

Гэр хорооллын иргэдийн III чуулган өнөөдөр болж, дараа нь "Эсэргүүцэж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 

Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ямар ч улстөрөөс илүү гэр хороолол тулгамдсан асуудал болоод байна. 2012-2016 оны хооронд хашааны газрыг үнэтэй болгох цогц үйл ажиллагаа явуулсан.

Гэтэл 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хашааны газрыг үнэгүйдүүлэх багц үйл ажиллагаа явж байна. Иргэд үүнд бухимдаж байна. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, дуу хоолойгоо хүргэхгүй бол тоохгүй байгаа юм. Гэр хорооллын газрыг барилгажуулж, тэндээс ашиг олох үйл ажиллагаа Газрын хууль яригдсан цагаас эхэлсэн. Гуравдугаар чуулганаас Хотын даргад шаардах бичиг өгөхөөр болсон" гэлээ.

Тус шаардах бичигт "Нийслэлд 216 мянган өрх айл гэр хороололд амьдарч байна. Харамсалтай нь гэр хорооллын иргэдэд чиглэсэн хөгжлийн үйл ажиллагааг өнөөгийн нийслэлийн удирдлага зогсоож, иргэдийг хохироосоор байна.

Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам хэрэгжүүлэх, 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн суулгах, сайн хашаа хөтөлбөрийг үргэлжүүлэх, хотын захиргааг нүхтэд шилжүүлэхээр хийгдэж байгаа ажиллагааг цуцлах зэргийг шаардаж байна" гэсэн байна. 
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг